БНХАУ болон ОХУ-д зорчих гэж байгаа Монгол иргэдэд тавигдах шаардлага
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ болон ОХУ-д зорчих гэж байгаа Монгол иргэдэд тавигдах шаардлага

/2021.08.09/

Гадаад харилцааны яамны консулын газраас Монгол иргэд түгээмэл зорчдог 22 улсад зорчиход тавигдаж буй шаардлага, визийн мэдээллийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудсаар болон 7008-2222 дугаарын утсаар авах боломжтой.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс:

Хилийн горим: Бээжин, Шанхай, Тяньжин, Чунчин, Чөндү, Далянь зэрэг хот, муж Япон, БНСУ, Сингапур, Англи, Итали зэрэг улсаас олон улсын нислэг хүлээн авч байна. Ингэхдээ хилээр нэвтрэхээс өмнө 48 цагийн дотор БНХАУ-ын ДТГ-аас хүлээн зөвшөөрсөн хоёр өөр лабораторид 24 цагийн зайтай ПГУ шинжилгээ өгч, сөрөг хариуг авсны дараа БНХАУ-ын ДТГ-аас "HS" тэмдэглэгээтэй эрүүл мэндийн ногоон зөвшөөрөл /код/ эсхүл эрүүл мэндийн мэдүүлгийн маягтыг авах шаардлагатай. Авто замаар холбогдох хилийн зөвшөөрөл авч нэвтэрнэ.

Визийн олголт: Виз олголтыг хязгаарласан. Тус улсын Гадаад хэргийн яамны зөвшөөрлөөр маш цөөн тооны нэн шаардлагатай хүмүүст виз олгож байна.

Тусгаарлалт: Гадаад улсаас ирж буй хүмүүсийг вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаарч, тухайн улсад нэвтрэх эхний муж, хотын тусгаарлалтын горимоос шалтгаалж 14-28 хоногийн хугацаатай тусгаарлана.

Сургалтын виз: БНХАУ-ын Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа гадаад улсын оюутнуудын асуудлыг шийдвэрлэх тухай тус улсын ГХЯ-наас мэдэгдсэн.

Оросын Холбооны Улс:

Хилийн горим: ОХУ 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэн, ОХУ-ын иргэний гэр бүлийн гишүүн гадаад улсын иргэн болон зохих зөвшөөрөл, виз авсан гадаад улсын иргэдийг нэвтрүүлж байна. ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.

Визийн олголт: Виз болон урилга олгохыг хязгаарласан бөгөөд ОХУ-ын холбогдох байгууллагуудын зөвшөөрлөөр тус улсын ЭСЯ виз олгож байна.

Тусгаарлалт: Тусгаарлалтын горим байхгүй бөгөөд зөвхөн гадаад улсаас ирж буй оюутнуудыг оюутны байранд 10 хоног ажиглалтад хамруулна.

Сургалтын виз: ОХУ-тай харилцан хилээ нээсэн гадаад улсын оюутнуудыг тус улсад нэвтэрч танхимаар хичээллэхийг зөвшөөрч байна.

Эрдэнэс Таван толгой ХК -ний бондын 2 дах арилжаа удахгүй эхэлнэ
Эрдэнэс Таван толгой ХК -ний бондын 2 дах арилжаа удахгүй эхэлнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.