ГБХЗХГ: Эрсдэл өндөр байсан учир дөрвөн сартай нярайг хамгаалалтад авсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГБХЗХГ: Эрсдэл өндөр байсан учир дөрвөн сартай нярайг хамгаалалтад авсан

/2022.04.14/ Дөрвөн сартай нярайг гудамжинд орхиж явсан эцэг эхэд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар мэдээлэл өгч байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас:

-Эрсдэлийн үнэлгээний түвшин өндөр байсан учир нярайг хамгаалалтад авсан. Өчигдөр орой 16.10 цагийн үед бид олон нийтийн сүлжээнээс мэдээлэл авч шуурхай ажилласан. Хүүхдийн бие эрүүл. Бага зэрэг ханиадны шинж тэмдэгтэй байна. Тухайн нярайн гэрт очиход эцэг эх нь архидан согтуурсан байдалтай, хүүхдэд анхаарал тавих чадамжгүй байсан.

Нярай хөхүүл хүүхэд учир ээжээс нь аль болох салгахгүй байхыг хичээж байна. Гэхдээ эрсдэл өндөр байвал хүүхдийг гэр бүлээс нь салгах нөхцөл байдал үүсэж магадгүй.

Хуулийн хүрээнд арга хэмжээ тооцно. Тухайлбал, Эцэг эх хүүхдийн хажууд архидан согтуурсан бол 300 нэгжээр торгоно. Одоогоор байцаалт авч байгаа. Хэрэв удаа дараа хүчирхийлсэн нь тогтоогдвол эцэг эх байх эрхийг нь хасах саналыг цагдаагийн байгууллагаас гаргаж болно.

Цэцэрлэг, сургуулийн хүнс хангамжийн үйлдвэр байгуулна
Цэцэрлэг, сургуулийн хүнс хангамжийн үйлдвэр байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.