Б.Энхбаяр: Цэргүүдийн талхыг 20 мянган төгрөгөөр шахаж байгаа гэж сонсогдож байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Цэргүүдийн талхыг 20 мянган төгрөгөөр шахаж байгаа гэж сонсогдож байгаа

/2022.04.14/ Чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Бид тендерийн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байна. Гэтэл 34.1-т тендергүй гэрээ байгуулж, шийдэх заалт орж ирж байна. Хэдэн төгрөгийн, ямар төслүүдийг тендергүй хийх гэж байна гээд үзэхээр нийтдээ 20 тэрбум долларын буюу 50-60 их наяд төгрөгийн төсөл арга хэмжээнүүд байна.

Бид нар том том авилга ярьж байгаа. Тендерийн хууль яах гэж байдаг вэ гэхээр авилгаас урьдчилан сэргийлэх гэж л байдаг. Нээлттэй өрсөлдөөний сонгон шалгаруулалтын аргаар хийж байгаагийн гол зорилго нь ерөөсөө энэ юм. Хэрэв 34.1 дүгээр зүйл заалтыг УИХ батлаад явуулбал энэ тендерийн хуулийг хүчингүй болгох хэрэгтэй. Хоёрын хооронд жижиг бичгийн цаасан дээр тендер зарлаад, 20 тэрбум долларын бүтээн байгуулалтын ажлыг тендергүй хийе гэж байна.

Томчууд нь найрлая гээд шийдчихэж. Авилгатай тэмцэх санаагаа авч хаямаар юм байна. Хамгийн том булхайг хуулиар хийдэг гэж ярьдаг. Тэгэхээр 20 тэрбум долларын асуудлыг хуульгүйгээр хусъя гэж байгаа юм байна.

Төрийн өмчит компаниудад 10 их наядын авилга байгаа тухай АТГ-аас мэдэгдсэн. Тэдний санхүүжилтын асуудлыг УИХ хэлэлцдэг байя гэж ярьж байгаа. Улсын төсвөөс хэд дахин их төсөв төрийн өмчийн компаниуд дээр яригдаж байгаа. Нэг захирал гарч ирээд "би 5 жил таван их наядын төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэж зарлаж байгаа. Гэтэл УИХ-ын гишүүд тойрогтоо нэг хоёр сургууль, цэцэрлэг барих уу гээд сууж байгаа.

Тендергүй хийгдэж байгаа ажлууд одоог хүртэл байгаа гэж Жавхлан сайд сая хэллээ. Энэ зөвхөн улсын нууцтай холбоотой ажлууд байгаа. Энийг далимдуулж төмөр замын гэрээг Улсын нууцаар халхалж хийж байгаа. Цэргүүдийн талхийг 20 мянган төгрөгөөр шахаж байгаа гэж сонсогдож байгаа. Тэнд нэг талхийг 20 мянган төгрөгөөр нийлүүлж байна. Энэ бол хууль ёсны авилга. Үүнийг бид энэ хуулиар бүр баталгаажуулах гэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар үнэ бууруулах талаар үндэсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар үнэ бууруулах талаар үндэсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.