С.Одонтуяа: Эдийн засаг хүнд байхад Эдийн засгийн сайдаа яагаад томилохгүй байгаа юм бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Эдийн засаг хүнд байхад Эдийн засгийн сайдаа яагаад томилохгүй байгаа юм бэ

/2022.04.13/ УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-УИХ бол хууль л батлах ёстой. Нөхцөл байдал буруугаар эргэхээр дахин дахин хууль оруулж ирэх нь буруу.

ЗГ-ын юу оруулж ирэх ёстой вэ гэхээр хямралт нөхцөл байдлыг даван туулах төлөвлөгөө юм уу хөтөлбөр боловсруулж оруулж ирээд УИХ-аар батлуулах ёстой. Түүнээс биш бүх зүйлийг хуулиар самраад байж болохгүй.

Эдийн засгийн хүнд байдалд орчхоод байхад яагаад Эдийн засгийн сайдаа томилохгүй байгаа юм бэ. Та нар эсвэл нэг хүн томилчхоод давхар дээл нь зөвшөөрөхөөр томилно гээд хүлээгээд байгаа юм уу. Хурдан энэ хүнээ томилчих л доо. Эдийн засаг чинь бүр шалбаагт шигдчихлээ.

С.Бямбацогт: Германд нэг ширхэг талх 8 мянган төгрөг болчихсон байна
С.Бямбацогт: Германд нэг ширхэг талх 8 мянган төгрөг болчихсон байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.