/2022.04.13/ УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-АН завсарлага авна гэсэн чинь даапаалж, шоолж байна. Гэхдээ ард түмэн талбай дээр зогсчхоод та нарыг шоолж байна. "МАН ажлаа хийж чадахгүй байна. Ер нь хийж чаддаггүй юм уу, үгүй юм уу" гэж байна. Бид нар ичих биш та нар ичих ёстой.
65-уулаа суучхаад даапаалж, шоолоод байх юм. Бусад орнуудаас ичээч. Тэд ч гэсэн цар тахлын хүнд нөхцөл байдалд орсон. Тэгсэн хэрнээ эдийн засаг нь өссөн улсууд зөндөө байна. Чили, Уругвай улс 22 мянган км-ын цаанаас БНХАУ-руу зэсийн баяжмалаа зөөгөөд болоод байна. Гэтэл манайх нүүрсээ 200 км зөөгөөд хилээр давруулчихаж чадахгүй байна. Энэ арчаагүй байдлаа АН-руу чихэх хэрэггүй.
Та нар УИХ-д хоёр удаа 65 суудал авсан гэлээ.