/2022.04.09/ Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залууст шийдвэрээ танилцуулсан.
Тэрээр:
-МУ-ын Засгийн газар тусгай хэмнэлтийн горимд шилжиж байна. Тухайлбал, Төрийн албан хаагчид том оврын автомашиныг нийслэлд ашиглахгүй байх, тус машинуудыг нэгдсэн байдлаар зохион байгуулж зогсоолд зогсоохоор шийдвэрлэлээ хэмээсэн юм.
Тус шийдвэрийн дагуу БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ дараах тушаалыг гаргажээ.
Тухайлбал, БОАЖ-ын сайд, дэд сайд, ТНБД болон бусад харьяа байгууллагуудын дарга нар хөдөө орон нутагт томилолтоор явахаас бусад тохиолдолд албаны автомашиныг ашиглахгүй байх.
Мөн БОАЖЯ-ны эд хөрөнгийн бүртгэлд байдаг туулах чадвар сайтай, тансаг зэрэглэлийн автомашинуудыг дуудлага худалдаагаар худалдаж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.