/2022.04.07/ Залуус “Монголдоо сайхан амьдаръя“ уриан дор яг одоо Д.Сүхбаатарын талбай дээр жагсаж байна.
Иргэн:
-Өнөөдөр өглөө 10.00 цагт ажлаа таслаад хүрээд ирлээ. Би хувиараа бизнес эрхэлдэг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бүх юмаа үрээд дууслаа. Гадаад руу магистрт сурахаар хэлний бэлтгэлд явъя гэж хураасан мөнгө минь дууслаа. Байрны урьдчилгаанд цуглуулж байсан мөнгө ч гэсэн дууссан. Би хэвлэлийн компанид ажиллуулдаг. 9 мянган төгрөгөөр авдаг байсан бичгийн цаас 16,500 төгрөг болсон байна.
Тэгээд ядаж эрүүл хооллоё гээд тахианы мах, ногоо, сүү тараг хэрэглэх гэхээр 2,600 төгрөгөөр авдаг байсан тараг 3,500 болчихсон байна. Түүнчлэн сүү 4,500 болчихсон байх жишээтэй. Өнөөдөр бол туйлдаа хүрлээ.
Залуучууддаа хандаж хэлэхэд өөрчлөх боломж байвал өөрчлөх гээд үзье. Чадахгүй бол бүгд цагаачлалын виз хүссэн нь дээр. Би хүртэл 3-4 орон руу виз мэдүүлчихсэн байгаа.