“Төмөр зам хувийн хэвшлийнхнийг түрээсийн үнээр дарамталж байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төмөр зам хувийн хэвшлийнхнийг түрээсийн үнээр дарамталж байна“

/2022.04.06/ Төмөр замын дээрмийн асуудлаар тээвэр ложистикийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хэвлэлийн бага хурал хийж байна.

"South gate" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батболд:

-Манайх вагоноор Замын-Үүдэд ирсэн нүүрсийг буулгаж машинд ачдаг үйлчилгээ явуулдаг байгууллага. 2018 оны түрээсийн гэрээгээ сургуулах хүсэлтийг Улаанбаатар төмөр замд тавьсан. Гэтэл нэг м.кв талбайн түрээсийг 50 төгрөг байсныг 7 мянга болгож байна гэсэн хариуг бидэнд өгсөн. Хэрэв хүлээн зөвшөөрөхгүй бол гэрээгээ сунгахгүй гэсэн.

Манайх 114 м.кв талбай түрээсэлдэг. 1 м.кв талбайг 7 мянган төгрөгөөр түрээслэнэ гэвэл 798 сая төгрөг төлөх болчхоод байна.

Бид нар үүнийг орчин үеийн бизнесүүдийг дээрэмдэх арга хэрэгсэл харж байгаа. Яагаад 50 төгрөгөөс 7 мянга болгож байгаа юм бэ гэхээр 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл инфляци 147 хувиар өссөн. 2009 оноос хойш төмөр зам түрээсийн үнэдээ өөрчлөлт оруулаагүй. Тиймээс одооноос зах зээлийн үнээр талбайгаа түрээслэнэ гэсэн хариуг өгсөн. Одоо болтол бид хоёр талаасаа учраа олоогүй явж байна.

Төмөр зам хувийн хэвшлийнхнийг түрээсийн үнээр дарамталж байна. Уржигдар биднээс хоёр гурван сарын төлбөр гэж 2,3 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Хэрэв төлөхгүй бол дөрөвдүгээр сарын 10-нд гэрээгээ цуцалж манай бүх зүйлийг битүүмжлэх нөхцөл байдал үүсээд байна. Оффис дахь эд хогшлоо зараад ч бид энэ түрээсийн төлбөрийг төлж барахгүй.

Улсын хэмжээнд коронавируст халдварын 87 тохиолдол бүртгэгджээ
Улсын хэмжээнд коронавируст халдварын 87 тохиолдол бүртгэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.