ЗАРЛИГ: 38 градустай архийг 10 жилийн дараа 18 градустай болгож бууруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАРЛИГ: 38 градустай архийг 10 жилийн дараа 18 градустай болгож бууруулна

/2022.04.04/ Монгол Улсын Ерөнхийлөгч "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, архидалттай тэмцэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн зарлигийг танилцууллаа. Тодруулбал,

  • Архи согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулгатай хэрэглээг бууруулах чиглэлээр бодлогын болон эрхзүйн өөрчлөлт хийх
  • Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай архи согтууруулах ундааны хатуулгыг арван жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрхзүйн орчныг бүрдүүлэх
  • Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос Хавдрын эмнэлэг, Донтох өвчнийг эмчлэх төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийг байгуулах, Архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажилд зарцуулах
  • Төрийн байгууллага болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны арга хэмжээнд өндөр хатуулгатай архи, согтууруулах ундаа хэрэглэхийг бүр мөсөн хориглох
  • “Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  • Архи, согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалттай тэмцэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, цахим техник, технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд оногдуулах эрүүгийн болон зөрчлийн ял, шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах
  • Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт архи, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах
  • Иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах
  • Согтууруулах ундааны шошгон дээр согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөний талаарх анхааруулга, санамж байршуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх.

“Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал“ хэлэлцүүлэг болж өндөрлөлөө
“Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал“ хэлэлцүүлэг болж өндөрлөлөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.