Пентагон: Буча дахь харгислалд ОХУ хариуцлага хүлээх нь ойлгомжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пентагон: Буча дахь харгислалд ОХУ хариуцлага хүлээх нь ойлгомжтой

/2022.04.05/ Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Буча хотод болсон харгислалд Оросын цэргүүд хариуцлага хүлээх нь ойлгомжтой гэж мэдэгджээ.

Кирби хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа "Орос цэргүүд хариуцлага хүлээх нь зөвхөн бидэнд төдийгүй дэлхий нийтэд илэрхий харагдаж байна" хэмээсэн байна.

Хэргийг сануулахад, Украины Буча хотод Оросын цэргүүд энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн гэх мэдээлэл ОУ-ын хэвлэлээр цацагдсан. Украины Гадаад хэргийн сайд Оросын цэргүүдийг Киевийн ойролцоох Буча хотод “санаатай аллага” үйлдсэн хэмээн буруутгаж байсан юм.

Үүнээс болж ОХУ ихээхэн шүүмжлэлд өртсөн билээ.

“Шударга ёсыг эрхэмлэе” нийслэлийн зөвлөгөөн боллоо
“Шударга ёсыг эрхэмлэе” нийслэлийн зөвлөгөөн боллоо
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.