Хуврага эсэргүүцэл илэрхийлэн амаа оёжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуврага эсэргүүцэл илэрхийлэн амаа оёжээ

Oxfordshire vicar sews lips shut in protest against Rupert Murdoch | Oxford  Mail

/2021.08.09/: 71 настай хуврага Тим Хьюс өчигдөр Лондон хотын төвд байрлах Их Британийн Мердок News Corps мэдээллийн компаний UK news төвийн оффисын гадна хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн "хавчлагыг" эсэргүүцэж, уруулаа оёжээ.

YouTube-д тавигдсан видео бичлэг дээр Хьюс, Мердокийг "уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэгч, хууран мэхлэгч, чирэгдэл учруулагч" гэж нэрлээд, хэвлэл мэдээллийн магнат нь засгийн газарт нөлөөлж, улмаар уур амьсгалын хямралын талаар дорвитой арга хэмжээ авахад нь саад болж байна гэж хэлжээ.

Оксфорд хотын Английн сүмийн тахилч, шүдний эмч асан Хьювесийн хамт 62 настай гэгээнтэн Марк Коулман байсан ба тэрээр The Times сонины Байгаль орчны булан хариуцсан редакторт хаягласан нөхцөл байдлын талаар ярилцахыг хүссэн захидлыг оруулж өгсөн байна.

Эсэргүүцлийн ард хэн байгаа вэ?

Гэгээнтэн бол цаг уурын өөрчлөлтийн эсрэг Christian Climate Action хөдөлгөөний гишүүн юм. Тус хөдөлгөөн нь 8-р сарын 23-нд эхлэх "Боломжгүй бослого" нэртэй нэгдсэн жагсаалд оролцохоор бэлтгэж байгаа ажээ.

Хьюс нь уур амьсгалын өөрчлөлтийг анх удаа эсэргүүцэж байгаа биш бөгөөд 2020 оны 3-р сард Лондон хотын шүүхийн шүүгчийн тавилгатай нь цавуудаж наасан хэргээр 14 хоног шоронд хоригдсон байна.

Тэр яагаад уруулаа оёсон, юунд хүрэхийг хүсч байгаа вэ?

Хьюс хэлэхдээ "уруулаа оёх нь цөхрөнгөө барсан үйлдэл юм" гэж хэлээд тэднийг сонсохгүй байгаа хүмүүст "маш их бухимдсанаа" илэрхийлж байна гэжээ.

"Дэлхий даяар цаг уурын онцгой байдлын улмаас шаналж буй олон тооны хүмүүс байгаа ба дэлхий даяар олон хүн үг хэлэх эрхээ хасуулаад байна" гэж Хьюс тайлбарлав.

"Би Мердокийн хийсэн үйлдлүүд дэлхийг сүйрүүлж байгааг харуулахын тулд, энэ үйлдэлээ олон хүнд мэдүүлэхийг тулд уруулаа оёж байна "гэж тэр нэмж хэлэв.

Түүний зорилго бол "дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон мянган нэр хүндтэй эрдэмтдийн гаргасан нотолгоонд" Мэрдокийн анхаарлыг хандуулах явдал бөгөөд түүний гарт ‘Мердок бол манай гаригийн түүхэн дэх хамгийн их сүйтгэгч хүн’ гэсэн бичиг байжээ.

Хоёр цагийн дараа Хьюс эсэргүүцлээ зогсоож, оёдолоо тайлав.

RUPERT MURDOCH

Руперт Мердок гэж хэн бэ?

Мердок бол Австрали гаралтай Америкийн бизнесмэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт олон зуун үндэсний болоод олон улсын хэвлэлийн газар эзэмшдэг юм. The Sun, The Times, Fox News, The Wall Street Journal зэрэг мэдээллийн хэрэгслийг хариуцдаг хэвлэл мэдээллийн эзэн бөгөөд дэлхийн ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслийн өнгө аясыг тодорхойлдог ажээ.

2021 оны байдлаар 22.4 тэрбум доллар (18.8 тэрбум евро)-ийн хөрөнгөтэй Мердок АНУ-ын хамгийн баян 31, дэлхийн хамгийн баян хүмүүсийн 71-рт бичигджээ.

Мердок News Corp-ийн хувьцаа эзэмшигчдэд 2020 оны 11-р сард компанийн 26 минутын цахим хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэхгүй гэж мэдэгджээ.

Тэрээр тус хэвлэл мэдээллийн байгууллагыг "Манай гариг дээрх амьдралыг устгахад оруулсан үр нөлөөний төлөө тэднийг шүүхэд өгөх ёстой" гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: https://www.euronews.com/green/

Энэ 7 хоногт ажиллах шинжилгээний цэгийн байршил
Энэ 7 хоногт ажиллах шинжилгээний цэгийн байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.