/2022.3.25/ Л. Наранбаатарыг "Хөтөл"-ийн ЦШҮ-ийн захирлаар томилжээ.
Тэр энэ талаараа твитертээ "Амаргүй нөхцөл угтаж байна. Хөтөлийн ЦШҮ эдийн засаг хүндэрсэн, хөгжлийн банкны өрөө төлж чадахгүй байдалд оржээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ үед цементийн үнээ өсгөж. Сахал ажил хүлээлцэхгүй шүүхдэнэ гэнэ. Төр үнэгүй өгсөн өмчөө буцааж авах ажилд их л саад учрах бололтой…" гэж жиргэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт орших "Хөтөл" цемент шохойн үйлдвэрийг төрийн өмчид буцаан авах тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гарган хувьчилсан билээ.
“Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилж авагсад Хөгжлийн банкнаас 300 орчим тэрбум төгрөгийн хүүгүй, барьцаагүй зээл авсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төлөөгүй гэх мэдээлэл бий. Мөн татвар, нийгмийн даатгалын 20-иод тэрбум төгрөгийн өртэй гэдэг.