/2022.03.25/: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг эрүүл мэндийн асуудалтай байгаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзжээ.
Ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон Шойгу ОХУ-ын Украиныг эзлэн түрэмгийлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн ч сүүлийн үед нэр хүндтэй хэвээр байгаа юм. Оросын хараат бус эрэн сурвалжлах агентлаг "Агентство" лхагва гарагт Шойгугийн биеийн байдал муу байгаа талаар яамны нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Песков пүрэв гарагт Шойгугийн эрүүл мэндийн талаарх асуултад хариулахаас цааргалсан юм. CNN Шойгуг эзгүй байгаа талаар асуухад тэрээр "Цэргийн тусгай ажиллагаа явагдаж байна. Мэдээжийн хэрэг, одоо хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулах цаг биш гэдэг нь ойлгомжтой" гэсэн байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгчөөс CNN-ийн сурвалжлагч Agentstvo-д гарсан биеийн байдлынх нь талаар асуухад үгүйсгээгүй байна. "Би энэ талаар хэлж чадахгүй. Та Agenstvo хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонсох ёсгүй байсан. Эдгээр асуултуудаа Батлан хамгаалах яаманд хандана уу" гэжээ.
Шойгу гуравдугаар сарын 18-нд Нэгдүгээр сувгийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ тэр өдрөө ярилцлага өгч байгаа мэт байсан ч чухамдаа энэхүү ярилцлагыг Оросын сэтгүүлчид гуравдугаар сарын 11-ний өдөр бэлдсэн ярилцлага гэж таамаглаж байна.
Төрийн өмчит "Россия 24" суваг пүрэв гарагт Шойгугийн оролцсон виртуал уулзалтын бичлэгийг цацсан ч уулзалт хэзээ болсныг хэлээгүй байна.
Гуравдугаар сарын 11-нд ОХУ-д болсон Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр Шойгу Путинд хэлэхдээ, "Манай эсрэг нотлох баримтуудыг үл харгалзан Украин руу довтлох ажиллагаа амжилттай явагдаж байна. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна, бид танд өдөр бүр тайлагнана" гэжээ.
Мөн тэрээр Оросын арми Украины дайнд оролцох хүсэлтэй Ойрхи Дорнод дахь сайн дурынхны 16 мянга гаруй өргөдөл хүлээн авсан гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: CNN