“Алтанширээт аж үйлдвэрийн парк“ төсөл болон “ЭТТ“ хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтанширээт аж үйлдвэрийн парк“ төсөл болон “ЭТТ“ хамтран ажиллана

/2022.03.24/: "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Алтанширээт аж үйлдвэрийн парк" төслийн хамтран ажиллах санамж бичгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "Болдтөмөр Ерөө гол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нар байгууллаа.

"Алтанширээт аж үйлдвэрийн парк"-ын тухай

“Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт “Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах төслийг 2019-2025 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий 500 мян.тн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

2019-2021 ОНД ХИЙГДСЭН АЖИЛ

Дэд бүтэц:

  • 110/10 кВт-ын 9,4 км цахилгаан дамжуулах агаарын шугам
  • 6,3 MВт-ын цахилгааны дэд станц
  • 12 км төмөр зам
  • Гүний усны 2 цооног /зөвхөн баяжуулах үйлдвэрийг хангана/
  • Паркийн усан хангамжийг шийдэх зорилгоор Бор хөөвөр болон Долоодын говиос гүний ус дамжуулах 103 км урттай шугамын трассын зураглал хийсэн.
  • Төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ

Үйлдвэр, барилга байгууламж:

  • Жилд 2 сая тонн хүчин чадалтай төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийг 2019 онд эхлүүлж 2021 оны 9 дүгээр сард туршилт тохируулга хийж үйлдвэрийг ашиглалтад оруулсан
  • Бүтээгдэхүүний агуулах, ачих буулгах талбай

Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг цахимаар авдаг боллоо
Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг цахимаар авдаг боллоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.