ТОКИО 2020: Т.Тулга 6:2 оноогоор ялагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Т.Тулга 6:2 оноогоор ялагдлаа

2021.08.06

Эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглосон Т.Тулгын өрсөлдөгч нь 2018 оны дэлхийн аварга, 2020, 2021 оны Ази тивийн аварга Японы Такуто Отогуро байв.

Барилдаан дөнгөж эхлэнгүүт япон бөх манай хүний ард нь гарч, хоёр оноо салгав. Тулга сугадсан барьцнаас тонгорох мэх хийхийг оролдсон ч дутуудсан.

Харин хоёрдугаар үед өрсөлдөгч нь дахин хоёр удаа ард гарч, оноо түүснээр 6:0-ээр тэргүүлж эхлэв. Барилдааны төгсгөлд манай хүн дайрч өрсөлдөгчөө хоёр удаа дэвжээнээс гарган оноо авснаар эцсийн дүндээ 6:2-оор ялагдлаа.

Хэрвээ Такуто Отогуро финалд үлдвэл манай тамирчин хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийнэ.

Эх сурвалж: МҮОХ

ТОКИО 2020: Ц.Намуунцэцэг 10:0 оноогоор ялагдлаа
ТОКИО 2020: Ц.Намуунцэцэг 10:0 оноогоор ялагдлаа
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.