/2021.08.06/ Замын-Үүд боомтоор ачаа тээвэрлэж гарч буй автомашины тоог 150 болгож нэмэгдүүлэхээр холбогдох байгууллагууд ажилллаж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар гаалиар өдөрт 110 машин гарч байна. Эдгээр нь нүүрс тээвэр, хүнсний бараа тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл юм.
Мөн УОК-ын зөвшөөрөлтэй таван машин гаалиар гарч байна. Үүнд, эм эмнэлгийн хэрэгсэл, стратегийн чухал ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүн зөөвөрлөж байгаа тээврийн хэрэгсэл багтаж байна.
Гаалиар орж, гарч буй жолооч нарыг Эрээн хот болон Замын-Үүдэд буудалд тусгаарлаж байгаа аж. Тухайн жолооч нар сумын иргэдтэй ямар нэг харилцаа үүсгэхгүй юм.
Ачаа тээвэрлэх журамтай холбоотойгоор өчигдөр 128 жолооч гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь Эрээн хотоос Монгол Улсруу тээвэрлэгдэж буй ачаа барааны үнийг багасгах ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Замын-Үүд дэх гаалийн газар