Өмнөд Солонгос улс  COVID-19 вакцины топ үйлдвэрлэгчдийн нэг болох зорилт тавьлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Солонгос улс  COVID-19 вакцины топ үйлдвэрлэгчдийн нэг болох зорилт тавьлаа

/2021.08.06/

Өмнөд Солонгос улс 2025 он гэхэд дэлхийн COVID-19 вакцин үйлдвэрлэх хамгийн том 5 баазын нэг болохын тулд 2.2 их наяд воны (1.9 тэрбум доллар) хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдлээ.

Дэлхий даяар нийлүүлэлт хомсдож, тээвэрлэлт удааширч байгаа энэ үед вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга замыг судлах зорилгоор байгуулагдсан төр болон хувийн хэвшлийн хорооны хуралдаан дээр энэхүү мэдэгдлийг ерөнхийлөгч Мүний албанаас хийсэн байна. Тэрээр хэлэхдээ, COVID-19 вакцины хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх, компаниудад материал, эд анги, тоног төхөөрөмжийг нутагшуулахад туслах бусад урамшууллыг санал болгож байгаа. Вакцин үйлдвэрлэлийг үндэсний стратегийн гурван технологийн нэг болгоно гэжээ.

"Бид 2025 он гэхэд дэлхийн вакцин үйлдвэрлэгч шилдэг таван улсын нэг болохоор хичээх болно. Энэхүү төсөл нь жил бүр 200 орчим шинэ анагаах ухааны эрдэмтэд, 10,000 орчим клиник туршилтын мэргэжилтэн, 2000 био үйлдвэрлэлийн ажилчин бэлтгэх зорилготой" гэж Мүн Жэ Ин уулзалтын үеэр хэлэв.

Орон нутгийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч долоон компани энэ оны сүүлийн хагаст клиник туршилтынхаа гурав дахь үе шатыг наймдугаар сард эхлүүлэх гэж байна. Одоогийн байдлаар хамгийн эхний нэр дэвшигч бол (SK Bioscience-ийн) уураг дээр суурилсан вакцин бөгөөд бид үүнийг ирэх оны эхээр олон нийтэд түгээхээр ажиллах болно" гэж Квон хэлэв.

Зургаадугаар сард БНСУ-ын компаниуд 2022 оны эцэс гэхэд вакцин гаргаж авах зорилгоор консорциум байгуулсан байна.

Мөн ХБНГУ, Их Британи болон бусад улстай вакцины чиглэлээр хамтран ажиллах түншлэл байгуулж, гадаадын хөрөнгө оруулалт, компаниудыг татах замаар олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа гэв.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байден нар тавдугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ -ын вакцины мэдлэг, Солонгосын үйлдвэрлэлийн чадавхийг хослуулан ажиллахаар тохиролцсон ба тус ажлын бүлэгт SK Bioscience, Samsung Biologics (207940.KS), ST Pharm (237690.KQ), Ecell зэрэг эм үйлдвэрлэгч компаниуд, анагаах ухааны салбарын вакцины мэргэжилтнүүд багтсан байна.

Мүн Жэ Ин ерөнхийлөгчөөр ажиллах хугацааныхаа тэргүүлэх чиглэлээр вакцины үйлдвэрлэлийг болгосон бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа ирэх оны 3-р сард дуусна.

Лхагва гарагийн байдлаар тус улсын 52 сая хүн амын 39.6% нь нэгдүгээр тун, 14.4% нь бүрэн тун хийлгээд байгаа бол Сингапур, Их Британи зэрэг бусад улсууд хүн амынхаа 70 гаруй хувийг дархлаажуулаад байна. Солонгос улс 9 -р сар гэхэд энэ тоог 70% буюу 36 саяд хүргэх зорилт тавьжээ.

Лхагва гарагт Ковид-19-ын 1,776 тохиолдол бүртгэгдэн огцом нэмэгдсэн ба тус улсын нийт халдварын тоо 205,702 болж, 2,109 хүн нас баржээ.

Эх сурвалж: Ройтерс

Тарваган тахал аль аймагт тархах эрсдэлтэй вэ
Тарваган тахал аль аймагт тархах эрсдэлтэй вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.