
/2022.03.16/: Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг өнөөдөр байгууллаа. Энэхүү стандартыг ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн дэмжлэгээр нэвтрүүлэх бөгөөд гэрээнд Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, тус сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар гарын үсэг зурсан юм.