ОУОХ-ны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналыг хүргэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУОХ-ны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналыг хүргэжээ

2021.08.05

Олон улсын олимпын хорооны 2027 оны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналыг хүргэлээ.

МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа. Уулзалтын үеэр Б.Баттүшиг олимпизмийн үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэн дэмжих талаар ярилцав. Мөн 2027 оны ОУОХ-ны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналаа Томас Бах Ерөнхийлөгчид гардуулав.

Б.Баттүшиг нь ОУОХ-ны гишүүний хувиар Монголын олимпийн багийн хамт олныг ОУОХ-ны Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтыг зохион байгуулав.

Турк улс: Гал түймрийн нөхцөл байдал
Турк улс: Гал түймрийн нөхцөл байдал
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.