/2022.03.10/: АНУ-ын Конгресс Украинд 13.6 тэрбум еврогийн яаралтай тусламж үзүүлэх тухай хоёр намын тохиролцоонд хүрсэн ба өмнөх өдөр нь 12 тэрбум еврогийн тухай яригдаж байсан ажээ.
Энэ тухай "Ройтерс" агентлаг мэдээлсэн хэмээн "Европ правда" сонинд бичжээ.
Энэ хэлэлцээрээр зөвхөн Украинд үзүүлэх тусламжийн багцын тухай бус, мөн коронавирусын тахлын эсрэг тэмцэхэд зориулсан 15.6 тэрбум доллар болоод засгийн газрын бусад зардалын тухай байсан аж.
Багцыг гуравдугаар сарын 11-ний Баасан гарагийн шөнө дунд гэхэд батлах юм байна.
"Бид Украинд болж буй үйл явдлыг зурагтаар зүгээр ч нэг үзээд, хараад байж болохгүй... Энэ төсөл бол Оросын ямар ч үндэслэлгүйгээр түрэмгийлсэн дайн, Украин руу довтлоход үзүүлэх бидний хариу арга хэмжээ юм" гэж Төлөөлөгчдийн Хорооны дарга хэлэв.
Төлөөлөгчдийн танхимын олонхийн тэргүүлэгч Стэни Хойер уг хуулийн төслийг лхагва гарагт тэдний танхимаар хэлэлцэн батлах хүсэлтэй байгаагаа өмнө нь мэдэгдсэн аж.
Украины мэдээллийн агентлагийн мэдээлснээр АНУ Оросын нефтийн импортод хориг тавьсны зэрэгцээ, Европ дахь АНУ-ын армийн командлагч асан генерал Бен Ходжесын хэлснээр Оросын арми сүйрлийн дайн хийж чадахгүй, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг эрс чангатгаж, Украиныг шаардлагатай зэвсгээр хангах ёстой, ялангуяа агаарын довтолгооноос хамгаалах систем, пуужингийн довтолгооноос хамгаалах систем гэх мэт гэжээ.
Эх сурвалж: Ukranews