Хятад улс ОХУ-тай эрх тэгш яриа хэлэлцээ хийхийг уриалав
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс ОХУ-тай эрх тэгш яриа хэлэлцээ хийхийг уриалав

Глава МИД КНР призвал Россию и Запад вести диалог на равноправной основе —  РТ на русском

/2022.03.07/: Хятадын засгийн газар Европ дахь тогтвортой аюулгүй байдлын механизмыг хөгжүүлэхийн тулд ОХУ-тай АНУ, НАТО, ЕХ-г тэгш нөхцөлөөр яриа хэлэлцээ хийхийг уриалж байна гэж Хятадын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй утсаар ярихдаа мэдэгдэв.

"АНУ, НАТО, ЕХ-ны орнууд ОХУ-тай тэгш эрхтэйгээр яриа хэлэлцээ эхлүүлж, олон жилийн турш хуримтлагдсан зөрчилдөөн, асуудал болох зүүн тийш тууштай тэлэх зэрэг сөрөг нөлөөнд анхаарлаа хандуулах ёстой. НАТО ОХУ-ын аюулгүй байдлыг хариуцаж байна" гэж сайд хэлэв.

Мөн Ван И хэлэхдээ, Хятад улс Украины хямралыг дипломат аргаар зохицуулахад нэмэргүй, зөвхөн "гал дээр тос нэмж", хурцадмал байдалд хүргэх аливаа үйлдлийг эсэргүүцэж байна гэв.

Өмнө нь Хятадын ГХЯ-ны тэргүүн НҮБ-д ажиллаж байсан Оросын 12 дипломатчийг хөөсөн хэрэг явдалд Оросыг дэмжиж, энэ шийдвэрт санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Лента

Энэ сарын 3-нд Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүн хэлэхдээ, НҮБ-ын Ерөнхий ассамблейн баталсан ОХУ-ын Украин дахь ажиллагааг буруушаасан тогтоолд хуваагдашгүй аюулгүй байдлын зарчмыг харгалзан үзээгүй гэв.

Зөөлөн хүч: ХНХ-н сайд А.Ариунзаяа
Зөөлөн хүч: ХНХ-н сайд А.Ариунзаяа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.