Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр хуралдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр хуралдлаа

/2022.03.04/: Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр “Эх барих, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн салбарын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан боллоо.

Хуралдааныг нээж ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл үг хэлэв.

Энэхүү салбар хуралдаанаар

  • “ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР БАРИМТАЛЖ БУЙ БУЙ БОДЛОГО ЧИГЛЭЛ” илтгэлийг ЭМЯ-ны ЭТҮГ-ын Анхан лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа
  • “ЭХ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” илтгэлийг ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа нар тавьж, хуралдаанд оролцогчдоор хэлэлцүүллээ.

Дээрх илтгэлүүдийн дараа “ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХДИЙН САЛБАРЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” гэсэн хэлэлцүүлгийг салбар хуралдаанд оролцох удирдах ажилтнуудын дунд зохион байгууллаа.

2016 онд Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030”-ын хүрээнд Нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих замаар сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх, хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулна гэсэн 3 үе шаттай зорилт тавин ажиллаж байна.

  • I үе шат (2016-2020): Эхийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 25, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 15, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 13 болгож бууруулах.
  • II үе шат (2021-2025): Эхийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 20, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 12, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 11 болгож бууруулах.
  • III үе шат (2026-2030): Сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эхийн эндэгдлийн түвшинг 100000 амьд төрөлтөд 15, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 9, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 8 болгож бууруулах.

Уг зорилтын хүрээнд удирдах ажилтны зөвлөгөөний үеэр эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн салбарын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэн шийдвэрлэх арга замыг тодорхойлж байна. Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн байдалд үндэслэн нөлөөлж буй хүчин зүйлс, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны талаар зөвлөмж гарган холбогдох эрүүл мэндийн байгуулагуудад хүргүүлэн, зөвлөмжийн биелэлтийг хангуулан ажиллана.

Эх сурвалж: ЭМЯ

Унгар улс Украины дүрвэгчдэд хилээ нээлээ
Унгар улс Украины дүрвэгчдэд хилээ нээлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.