Энэ жил бол Монгол-Украин улсууд дипломат харилцаа тогтоосны 30 жил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ жил бол Монгол-Украин улсууд дипломат харилцаа тогтоосны 30 жил

/2022.3.4/ 2022 он бол Монгол Улс Украин улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой юм.

Украин Улс болон тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай протоколд 1992 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Киев хотноо гарын үсэг зурж байлаа. Уг баримт бичигт:

Хоёр улсын хооронд улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэг болон бусад салбарт түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх харилцан хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн талууд НҮБ-ын дүрмийн зорилго ба зарчмуудын дагуу, ялангуяа бүрэн эрхт эрх тэгш байдал, харилцан хүндэтгэх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмын үндсэн дээр харилцаагаа хөгжүүлэхээр тохиролцов” хэмээн заажээ.

Энэхүү үйл ажиллагааны дараа хамгийн анх тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн тухайн үед тус улсад айлчилж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын айлчлалын бэлтгэлийг хийж байв.

МОНЦАМЭ агентлаг:

Украин-Монголын худалдааны өнөөгийн хэмжээ нь түүний одоо байгаа нөөц боломжуудтай нийцэхгүй байгаа юм. Учир нь Монгол Улс өнгөрсөн 2020 онд хоёр талын худалдаа эргэлтийн үзүүлэлтээр Украины Ази, Номхон далайн бүс нутгийн худалдааны түншүүдийн 20 дугаарт, дэлхийн бүх улс орнуудаас 110 дугаарт жагссан байна. Энэ үзүүлэлт 23,9 сая ам.доллар (Украинаас Монгол руу экспортолсон бараа бүтээгдэхүүн 23,5 сая ам. доллар, Украин руу Монголын бараа бүтээгдэхүүний импорт 0,4 сая ам. доллар) байжээ. 2021 оны эхний гурван улирлын байдлаар хоёр талын худалдааны хэмжээ 17.94 сая ам.доллар (Украинаас Монгол руу хийсэн бараа бүтээгдэхүүний экспорт 17.73 сая ам. доллар (-1.8%-иар буурсан), Украин руу Монголын бараа бүтээгдэхүүний импорт 0.21 сая доллар, (6, 3%-иар буурсан) ) байна хэмээн бичиж байжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.