Монгол дахь Украин иргэд тайван жагсаал хийхээр боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол дахь Украин иргэд тайван жагсаал хийхээр боллоо

/2022.3.4/ Монголд амьдардаг Украины иргэд тайван жагсаал хийх эрх авсан талаараа мэдээлжээ.

Тэд өнөөдөр Улсын Их дэлгүүрийн өмнөх талбайд байдаг Битлзийн хөшөөний дэргэд 12.00 цагт цуглан жагсахаар болжээ.

Мөн маргааш буюу гуравдугаар сарын 5-ны өдөр 12 цагт Драмын театрын урд талбайд жагсахаар болсон байна.

Тайван жагсаал хийх хүсэлтийг Украин иргэд хоёрдугаар сарын 25-ны өдрөөс /дайн эхэлснээс хойшх хоёр дахь өдөр/ эхлэн тавьж эхэлсэн билээ. Анх хүсэлт гаргахдаа тэд Улаанбаатар хот дахь Оросын ЭСЯ-ны хажууд хийх хүсэлт тавьсан байна.

Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ
Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ
 
Токиод дадлагажигчаар ажиллаж байсан монголчууд зодолдож, цагдаад баригджээ
Токиод дадлагажигчаар ажиллаж байсан монголчууд зодолдож, цагдаад баригджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.