/2022.03.04/ Эрчим хүчний үнэ тарифын талаар иргэдээс ирсэн гомдлын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ.
Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ:
-2020 онд гарсан тогтоолын дагуу нийт айл өрх, ААН байгууллагын цахилгаан дулааны эрчим хүчний тарифыг төрөөс хөнгөлсөн. Энэ нь 2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн 2021 оныг дуустал буюу 13 сарын хугацаанд үргэлжилсэн юм.
Нийт 754 мянган хэрэглэгчдээс 98 хувийнх нь төлбөрийг төрөөс хариуцсан. 868 тэрбум төгрөгийг төрөөс төлсөн гэсэн үг.
Үүний дараагаар 2021 оны тогтоолоор ахуйн хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг тавдугаар сарын 31-ийг дуустал орон сууцны хэрэглэгчдийн 250квц хүртэлх, гэр хорооллын айл өрхийн 350 квц хүртэлх цахилгааны төлбөрийг төрөөс төлөхөөр болсон. Энэ нь ойролцоогоор 72 тэрбум төгрөг болох тооцоо гарсан.
Цахилгааны төлбөр нэмэгдсэн гэх буруу ташаа мэдээлэлд тайлбар өгөх нь:
Цахилгааны тарифыг 2019 оны долоодугаар сараас хойш өөрчлөөгүй, хуучин тарифаараа мөрдөж байгааг мэдэгдмээр байна.