Гүржийн Ерөнхийлөгч: Путин “бүхэл бүтэн улс“-ыг сүйрүүлж байх шиг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гүржийн Ерөнхийлөгч: Путин “бүхэл бүтэн улс“-ыг сүйрүүлж байх шиг байна

(CNN)

/2022.03.04/: Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабичвили CNN-ийн сэтгүүлч Жейк Тапперт хэлэхдээ, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зөвхөн Украины зарим бүс нутгийг авахыг зорьж байгаа гэдэгт итгэхгүй байна, гэхдээ тэр "улсыг бүхэлд нь сүйрүүлж байна" гэжээ.

"Тэр хэдхэн бүс нутгийг өөртөө нэгтгэхийг зорьж байгаа юм шиг харагдахаа больсон. Одоо тэр бүхэл бүтэн улсыг сүйрүүлж байгаа юм шиг байна. Энэ бол нэг талаараа үй олноор хөнөөх дайн" гэж Зурабичвили хэлэв.

Тэрээр нэмж хэлэхдээ "Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байгаа гэж би түүний мэдэгдлийг өнөөдөр сонссон, төлөвлөгөөний дагуу байгаа гэдэгт би тийм ч итгэлтэй биш байна... Тэр Украиныг эсэргүүцэж байгаа хувилбарыг тооцоолоогүй. Тэр их хэмжээний халдлага үйлдсэн. Тэгсэн ч үр дүнд хүрсэнгүй. Мэдээж цэрэг зэвсгийн хувьд түүнд давуу тал бий, энэ нь хэзээ нэгэн цагт илрэх л болно. Гэхдээ Украины ард түмэн, удирдлагын шийдэмгий, эсэргүүцэлтэй тулгарсан. Украинчууд үнэхээр их биширмээр."

Гүрж нь хуучин ЗХУ-ын Бүгд Найрамдах Улс бөгөөд саяхан Европын холбоонд элсэх өргөдөлд албан ёсоор гарын үсэг зурсан.

Эх сурвалж: CNN

ДАЙН: Орос-Украины хэлэлцээр үр дүнд хүрлээ
ДАЙН: Орос-Украины хэлэлцээр үр дүнд хүрлээ
 
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.