/2022.03.04/: Беловежская пуща хотод Орос, Украины төлөөлөгчдийн хоёр дахь шатны хэлэлцээ өндөрлөлөө.
Уулзалтын гол асуудал бол хоёр орны удирдагчдын эхний шатны хэлэлцээний дараа санал солилцох, гал зогсоох, хүмүүнлэгийн коридор бий болгох, эвлэрэх боломжийн тухай байв.
Гуравдугаар сарын 3-ны өдрийн уулзалтын дараа талууд үр дүнгээ нэгтгэв. Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михаил Подоляк хэлэхдээ, Киев хүлээж байсан үр дүндээ хүрээгүй тул хэлэлцээг гурав дахь шатанд үргэлжлүүлнэ. Ирэх долоо хоногийн эхээр Беларусь улсад дахин болно гэж Подоляк хэлэв.
Олон Украины хотууд бүслэгдсэн байгаа. Хүнс, эм тарианы хомстолд орсон ба нүүлгэн шилжүүлэх шаардлагатай нөхцөл байдал бий гэж Подоляк хэлэв.
Үүний зэрэгцээ талууд гал зогсоох боломжтой хүмүүнлэгийн коридоруудыг зохион байгуулах харилцаа холбоо, харилцан үйлчлэлийн сувгийг бий болгохоор тохиролцов.
"Талууд энгийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түүнчлэн хамгийн ширүүн тулалдаан болж буй газруудад эм, хоол хүнс хүргэхэд зориулсан хүмүүнлэгийн коридорыг хамтран гаргаж өгөх, тэр үед түр гал зогсоох талаар харилцан ойлголцсон тул нүүлгэн шилжүүлэх ажлыг хийхээр боллоо" хэмээн Михаил Подоляк мэдэгдэв.
Хариуд нь Оросын төлөөлөгчдийг тэргүүлж буй ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский энэхүү үр дүнг "чухал дэвшил" гэж нэрлэв.
Тэрээр мөн хэлэхдээ, талууд олон улсын хүмүүнлэгийн асуудлаас гадна цэргийн тал болон ирээдүйн улс төрийн зохицуулалтын асуудал гэсэн өөр хоёр блокийг хэлэлцсэн байна.
Ийм байдалд орсон энгийн иргэдийг энэхүү хүмүүнлэгийн коридорыг ашиглах эсвэл дайтах ажиллагааг зогсоохын тулд чадах бүхнээ хийхийг Оросын Холбооны Улс уриалж байна.
ОХУ-ын төлөөлөгчдийн өөр нэг гишүүн, Төрийн Думын депутат Леонид Слуцкий хэлэхдээ, ойрын хугацаанд тохиролцоог дээд түвшинд баталгаажуулна. “Ойрын өдрүүдэд гурав дахь, түүнээс дутуугүй чухал хэлэлцээ хийх гэж байна. Парламентын хүчин чармайлт шаардлагатай, зарим гэрээг нэгтгэж, дараа нь үндэсний соёрхон батлах журмыг хэрэгжүүлэх шаардлагатай болно" гэж депутат хэлэв.
Украины асуудлаарх хэлэлцээрийг хойшлуулах нь ямар үр дагавартай болохыг Путин анхааруулав.
Орос, Украины анхны хэлэлцээ хоёрдугаар сарын 28-нд болсон. Талууд дараагийн шатны уулзалтыг ойрын өдрүүдэд хийхээр тохиролцсон ба гуравдугаар сарын 2-нд шинэ уулзалт болно гэж таамаглаж байсан ба товлосон өдөр Оросын төлөөлөгчид Беларусийн Беловежская Пуща хотыг зорьсон ч Украины тал хэлэлцээ хийх өдрийг энэ сарын 3-ны өдөр болгон хойшлуулсан.
Дараа нь Украины төлөөлөгчид уулзалт хийх газрыг Беларусаас өөр улс руу шилжүүлэх санал гаргажээ. Энэ алхам нь хэлэлцээрийн явцыг хойшлуулах гэсэн оролдлого гэж үзжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киевийн энэ үйлдэл нь Москвагийн зүгээс шинэ дахин өөр шаардлага тавихад хүргэж болзошгүйг сануулсан байна.
Цэргийн тусгай ажиллагааны даалгаврууд ямар ч байсан биелнэ, хэлэлцээг сунжруулах замаар цаг хожих оролдлого нь манай хэлэлцээний байр сууринд Киевт нэмэлт шаардлага тавихад л хүргэнэ гэж Владимир Путин онцоллоо.
Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хэлэлцээр эхэлсний дараа Киев нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудал дээр Москвад бууж өгөхгүй гэж мэдэгдэв. Уулзалтын гол сэдвүүдийн нэг нь хүмүүнлэгийн коридор бий болгох асуудал байх болно гэж тэрбээр тодотгоод Украйны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал гэх мэт бидний үндсэн зүйлд бид бууж өгөхгүй. Энэ нь боломжгүй юм гэж тэрээр нэмж хэлэв.
Оросын төлөөлөгчид Украины хамт олныг бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцээрийн танхимд хүлээж байв. Украины төлөөлөгчид танхимд орж ирэхэд талууд гар барив. Энэ алхам нь Украины хямралыг дипломат аргаар зохицуулах уур амьсгалыг бүрдүүлж буй сайн шинж тэмдэг гэж үзжээ.
Эх сурвалж: Лента