/2021.08.05/: ОХУ-ын Красноярск мужийн хойд хэсгийг бүхэлд нь бүрхээд байгаа ойн түймрийн утаанд хорт бодисын агууламжийн хэмжээ бага байна гэж Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгуулга (ХЭАХБ) мэдэгджээ. Энэ түймэр нь Якутын 850 мянган га талбайг хамраад байгаа ажээ.
Красноярск мужийн ХЭАХБ-ын удирдах газраас “Якутад гарч буй ойн түймрээс үүсэлтэй утаа нь Норильск болон Эвенкийск районы нутаг дэвсгэрийг бүрхээд байгаа. Судалгааны үр дүнг харахад түймрийн утаанд агуулагдах азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, түдгэлзүүлсэн тоосонцор (PM2.5, PM10) нь эрүүл ахуйн стандартаас хэтрэхгүй байна.” гэж мэдэгджээ.
Тайга.инфо мэдээллийн сайтад Иркутск болон Красноярск мужийн олон арван суурин газрууд бүхэлдээ утаанд автаад байгаа юм байна. Эвенкийск районы удирдлагууд иргэдээс хүчилтөрөгчийн дутагдалд орж байгаа гомдол, санал ихээр ирж байгаа тухай албан ёсоор мэдэгдэв.
Якутын ойн түймрийн утаа Улаан-Үүд хот болон Бурятын бусад суурин газруудыг хамраад байна.
Эх сурвалж: https://tayga.info/170255