Монгол-Хятадын худалдааны эргэлт 10 тэрбум долларт хүрнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол-Хятадын худалдааны эргэлт 10 тэрбум долларт хүрнэ

/2021.08.05/: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-ийн урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирсэн билээ.

Айлчлал хийх үеэрээ “Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргасан байна. Энэхүү мэдэгдэл нь Монгол-Хятадын хооронд хийгддэг худалдаа наймаа, тусламж дэмжлэг зэрэг хамтын ажиллагааны эдгээр чиглэлийг үргэлжлүүлж, халдварын тархалтаас сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр тохиролцсонд нь энэхүү Хамтарсан мэдэгдлийн гол ач холбогдол оршиж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, цар тахлын нөхцөл байдал тодорхой хугацаанд үргэлжлэх нь ойлгомжтой болж байгаа өнөөгийн нөхцөл байдалд хөрш орнууд дасан зохицож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийг зорихоо нотолсон нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд эерэг дохио өгч байна гэж хэлж болох юм.

Мөн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй утсаар ярих үеэрээ хоёр улсын харилцааг шинэ агуулгаар баяжуулах хүрээнд Монгол Улсын “Талын зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэхийн төлөө илүү идэвхтэй ажиллах, Хятадын тал Монгол Улсаас уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн илүү их хэмжээгээр импортлох, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, үлгэр жишээ, чанартай төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх болон цөлжилт, шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг чухал тохиролцоонд хүрсэн.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ван И сайдтай уулзах үеэрээ хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлэх хүрээнд хоёр талаас авах арга хэмжээний талаар нарийвчлан ярилцсан. Тухайлбал, “Талын зам” болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дараагийн шатны төслүүдийг тохиролцох, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэх ажлыг ойрын хугацаанд дуусгахаар тохирсон гэж хэллээ.

Эх сурвалж: ГХЯ

ТОКИО-2020: Өнөөдөр 10 цагт Б.Хонгорзул дагах барилдаан хийнэ
ТОКИО-2020: Өнөөдөр 10 цагт Б.Хонгорзул дагах барилдаан хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.