2021.08.06
Коронавирусын цар тахал Улаанбаатар хотод тогтворжиж, зургаадугаар сартай харьцуулж үзвэл харьцангуй багассан гэж ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлсэн билээ.
Халдварын тоо үнэхээр буурсан уу? Аль эсвэл шинжилгээ авах хүний тоо буурч уу гэх асуултад дараах үр дүн хариу өгч байна.
Өнгөрөгч өдрүүдэд нийт шинжилгээ өгсөн хүмүүсийн 3/1 нь эерэг буюу халдвар авсан байна.
- Наймдугаар сарын 2-нд Улаанбаатар хотод нийт 720 хүнээс шинжилгээ авсан байна. Үүний дүнд 283 хүнээс халдвар илэрчээ. /39.3 хувь/
- Наймдугаар сарын 3-нд мөн адил 720 хүнээс шинжилгээ авахад 220 хүнээс халдвар илэрсэн байна. /30.5 хувь/
- Наймдугаар сарын 5-нд 720 хүнээс шинжилгээ авахад 361 хүнээс халдвар илэрчээ. /50.1 хувь/
Тэгвэл одоогоос гурван сарын өмнө буюу тавдугаар сарын 23-нд
- Улаанбаатар хотод 7541 хүнээс шинжилгээ авахад 539 хүн халдвар авсан байжээ. /7.1 хувь/
Хэдий ЭМЯ халдварын тохиолдол Улаанбаатар хотод багассан гэж байгаа ч иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, сонор сэрэмжээ алдах болоогүйг дээрх үзүүлэлт харуулж байна.