Фото: “Хөгжлийн зуун эмэгтэйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фото: “Хөгжлийн зуун эмэгтэйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа

/2022.03.01/: Монгол Улсад улс төрийн хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ой, “Эх орончдын өдөр”-т зориулан Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан “Хөгжлийн зуун эмэгтэйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн Монгол Улсын хөгжил дэвшлийн өнгөрсөн 101 жилийн түүх, бүтээн байгуулалтуудыг гэрэл зурагт бууж үлдсэнээр нь харуулж байгаагаараа онцлог юм.


Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэгдсэн ихэнх зургууд түүх угсаатны зүйн хүрээлэнгийн архивд хадгалагдаж байсан маш үнэ цэнэтэй ховор, өмнө нь олон нийтийн хүртээл болж байгаагүй зургуудыг дэлгэлээ.Мөн өнгөрсөн улс эх орны хөгжил дэвшлийн 101 жил, бүтээн байгуулалтын хөгжилд эмэгтэйчүүд ямар үүргийг гүйцэтгэсэн гэдгийг харуулснаараа тухайн гэрэл зургийн үзэсгэлэнгийн онцлог оршиж байна.



1924 онд Монгол Ардын Намын Төв хорооны үзэл суртлын хэлтсийн дэргэд “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” -ийг байгуулж, анхны даргаар нь Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламыг сонгосон байдаг. Тэрбээр Монгол Ардын Намын гурван жилийн ойн хурал дээр “Намын хамгийн том гавьяа бол Монголын эмэгтэйчүүдийг өөд татсан явдал мөн” гэж хэлсэн байдаг. Түүний хэлсэн үг тэр үеийн “Ургинская газета” сонинд хэвлэгдсэний дараахан 1924 оны 3-р сарын 8-нд Монгол Ардын Намын Төв хорооноос чухал шийдвэр гаргасан нь эмэгтэйчүүдийг бурангуй ёсноос гаргаж, соёл гэгээрлийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагатайгаар буюу “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” -ийг байгуулсан түүхтэй.



Улс төр болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр улс орны хөгжилд бодит өөрчлөлт гарна. Монгол Ардын Нам бүх шатны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувьд байлгах асуудлыг дүрэмдээ суулгаж өгсөн анхны улс төрийн хүчин.



“Хөгжлийн зуун эмэгтэйчүүд” үзэсгэлэн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдрийг дуустал Монгол Ардын Намын төв байр, Тусгаар Тогтнолын Ордонд олон нийтэд нээлттэй байна.

Эх сурвалж: Nam.mn

Нийтийн тээврийн үйлчилгээнд “хөнгөлөлттэй зорчигч” дуут тохиргоог хийлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд “хөнгөлөлттэй зорчигч” дуут тохиргоог хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.