/2022.03.02/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит "Нүүдлийн Соёлын Боловсрол" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, хамтран ажиллах байгууллагуудад хөтөлбөр, төслийн нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
"Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл" НҮТББ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулсан энэхүү уулзалтад орон нутгийн төлөөлөл, төслийн багийн гишүүд тус тус оролцсон юм.
Мөн цаашдын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд өөрсдийн санал санаачлага, зөвлөмж, дүгнэлтийг нэгтгэж "Нүүдлийн Соёлын боловсрол" хөтөлбөр төсөл дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, яам, агентлаг, аймаг, орон нутгийн удирдлагуудын төлөөллүүдийг оролцуулсан ажлын хэсэг зохион байгуулж ажиллахаар боллоо.