Төв шуудангийн уулзварын өмнөх байрыг нурааж эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв шуудангийн уулзварын өмнөх байрыг нурааж эхэллээ

2021.08.04

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Төв шуудангийн уулзварын өмнө байрлах С61 дүгээр байрыг нурааж, дахин төлөвлөх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хот дахин хөгжүүлэх хэлтсээс тодруулахад:

- "Тухайн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаарх нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт 2016 онд гарсан.

Оршин суугчдын санал хураалтаар 80% нь дэмжсэн тул 2020 оны гуравдугаар сард нийслэлийн Засаг даргын А430 захирамж гарч, дахин төлөвлөн барилгажуулахаар болоод байгаа. Энэ ажлын сонгон шалгаруулалтад Улаанбаатар пропертиз ХХК шалгарсан. Хот байгуулалт, хөгжлийн газарт барилгажилтын төсөл хийгддэг. Үүний дагуу үйлчилгээний төв бүхий орон сууц баригдана" гэлээ.

Нэгдүгээр ангид элсэх 81,375 хүүхэд байна
Нэгдүгээр ангид элсэх 81,375 хүүхэд байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.