Орос-Украины хэлэлцээр өндөрлөв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос-Украины хэлэлцээр өндөрлөв

Переговоры России и Украины завершились договоренностью провести еще одну  встречу | Новости Иркутска: экономика, спорт, медицина, культура,  происшествия

/2022.03.01/: Беларусь-Украины хилийн Гомель мужид Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ хоёрдугаар сарын 28-ны даваа гарагт болж өндөрлөв.

Уулзалт таван цаг орчим үргэлжилсэн ба Москвагийн цагаар 14:00 цагийн орчимд Припять голын эрэг дээрх "загасчдын байшин" хэмээх нууц газарт эхэлсэн байна. Аюулгүй байдлын үүднээс түүний байршлыг мэдээлээгүй байна. Уг нь хэлэлцээрийг хоёрдугаар сарын 27-ны үдээс хойш хийнэ гэж төлөвлөж байсан ч саатах болсон шалтгааныг Украины төлөөлөгчид Польшоор дамжин Беларусь руу явахаар болсонтой холбон тайлбарлав.

Оросын төлөөлөгчдийг Ерөнхийлөгчийн туслах, Соёлын сайд асан Владимир Мединский тэргүүлэв. Түүнчлэн ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, ОХУ-аас Беларусь дахь Элчин сайд Борис Грызлов, Төрийн Думын олон улсын хорооны дарга Леонид Слуцкий, Батлан ​​хамгаалахын дэд сайд Александр Фомин нар хэлэлцээрийн багт багтжээ.

Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Батлан ​​хамгаалахын сайд Алексей Резников, Украины Дээд Рада дахь “Ардын зарц” бүлгийн дарга Давид Арахамия, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Михайло Подоляк нар багтжээ. Түүнчлэн Беларусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей уг арга хэмжээнд зохион байгуулагчаар оролцов. Беларусийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Эйсмонт хэлэлцээр хийж буй газраас цацагдсан видео бичлэг дээр мөн харагдсан байна.

Эх сурвалж: Лента

Киев хотын ойролцоох Оросын цэргийн цуваа 40 гаруй миль урт байна
Киев хотын ойролцоох Оросын цэргийн цуваа 40 гаруй миль урт байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.