Шарилжгүй Улаанбаатар аяны 2-р ээлж маргааш эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шарилжгүй Улаанбаатар аяны 2-р ээлж маргааш эхэлнэ

May be an image of outdoors

/2021.08.04/: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 6 дахь жилдээ Шарилжгүй Улаанбаатар аяныг амжилттай зохион байгуулж байна. Аян 2 үе шаттай явагддаг бөгөөд 2-р үе шат 2021 оны 08 сарын 05-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд зохион байгуулагдана. Учир нь хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрч авдаг.

Хоёрдугаар ээлж эхлэхтэй холбоотойгоор тусгаарлагдмал хэрэгцээний буюу сургууль, эмнэлэг, дугуйн зам дагуу, ногоон зурвасуудад голчлон хийх үүрэг даалгаврыг хяналтын төрийн бус байгууллагуудад өглөө.

May be an image of standing and outdoors

Тус аянаар 136 ажилгүй иргэнийг түр ажлын байраар хангаж ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын багаж хэрэгсэл, автомат хадуураар бүрэн хангаж өдрийн хоол, урамшуулал олгож Иргэдийн бүлэг болгон зохион байгуулалтанд оруулан ажиллаж байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

ЯГОДОО: Агаарын бохирдлоороо дэлхийд 6-д жагсаж байна
ЯГОДОО: Агаарын бохирдлоороо дэлхийд 6-д жагсаж байна
 
Их хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа
Их хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн заллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.