Цар тахлаас шалтгаалж сурах эрх нь зөрчигдсөн сурагчдын хоцрогдлыг арилгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цар тахлаас шалтгаалж сурах эрх нь зөрчигдсөн сурагчдын хоцрогдлыг арилгана

2021.08.04

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий байгууллага юм.

Энэ үүргийн дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл”-ийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн барьсан.

Улмаар 2021 оны долдугаар сарын 7-ны өдөр Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 67 дугаар тогтоолыг УИХ-аас баталжээ.

Үүнээс ЕБС-ын сурагчдад хамааралтай дараах тогтоолыг гаргажээ.

  • Цар тахлаас шалтгаалан ерөнхий боловсролын сургуулийн суурь хичээлүүдийг танхимаар судалж чадаагүй, сурч боловсрох эрх нь зөрчигдсөн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,

Сургууль бол төрийн үйлчилгээний байгууллага. Дархлаажуулалтад хамрагдсан эсэхээс үл хамаарч төрийн үйлчилгээ авах, хүүхэд хамгааллын асуудалд нэн шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, танахгүй байх тухай тогтоолыг баталлаа.

Эх сурвалж: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

Өмнөговь аймагт болсон хачирхалтай үзэгдэл
Өмнөговь аймагт болсон хачирхалтай үзэгдэл
 
Өнөөдөр Төв аймагт болсон ноцтой зам тээврийн осолд хавчуулагдсан иргэний амийг аварчээ
Өнөөдөр Төв аймагт болсон ноцтой зам тээврийн осолд хавчуулагдсан иргэний амийг аварчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.