СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар залилах гэмт хэрэг идэвхжиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар залилах гэмт хэрэг идэвхжиж байна

/2022.02.22/: Фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банк руу хууль бусаар нэвтэрч, мөнгө шилжүүлэн авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа идэвхжиж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч нь хохирогчийн мэдээллийн аюулгүй байдлын ойлголт сул байдлыг ашиглан тухайн иргэний цахим шуудан юм уу фэйсбүүк хаягийн нууц үгийг сэргээх хүсэлтийг илгээж, бүртгэлтэй гар утас буюу хохирогчийн гар утсанд ирсэн мессежийг залилан өөрт авах байдлаар нэвтэрч ордог.

Иймд иргэд цахим орчинд аливаа вэб холбоос руу орохгүй байх, найз нөхдөөс ирүүлсэн мөнгө зээлэх хүсэлтийг нягталж байх, хэрэв гар утсанд код бүхий мессеж ирж, түүнийг хэн нэгэн этгээд авахаар холбогдож байвал дамжуулж өгөхгүй байх шаардлагатай.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээд нь бусад этгээдэд хувь өгөх хэлбэрээр хууль бус үйл ажиллагаандаа татан оролцуулдаг тул хүүхэд, залуучууд та бүхэн хэн нэгний санал болгосноор банкны дансаа ашиглуулах, бэлэн мөнгө болгон гаргаж өгөх зэрэг үйлдэлд анхаарал сэрэмжтэй хандана уу.

Хэрэв та бусдын фэйсбүүк хаяг, цахим шуудан болон интернэт банк руу хууль бусаар нэвтэрсэн, энэ үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд 5 хүртэл жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэх хуулийн заалттай болохыг анхаарна уу.

Эх сурвалж: КГХТА

2 дахь өдрөө нас баралт бүртгэгдээгүй байна
2 дахь өдрөө нас баралт бүртгэгдээгүй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.