ЭМЧ: Хүүхдийн суулгалт өвчний талаар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Хүүхдийн суулгалт өвчний талаар

Dos and Don'ts of Diarrhoea - Positive Parenting

/2022.12.12/: Хүүхэд 24 цаг /хоног/-т 3 буюу түүнээс олон удаа, эмгэг хольцтой баахыг суулгалт өвчин гэнэ.

Суулгалт нь олон янзын шалтгаантай /хоолны, халдварын, төрөлхийн ферментийн дутал, хожмын г.м/ байх бөгөөд энд халдварын шалтгааныг авч үзье.

Шинж тэмдэг

  • Суулгах
  • Шингэн алдах
  • Нүд хонхойх
  • Ховдоглон уух буюу ууж чадахгүй байх
  • Шээсний гарц багасах
  • Хүүхдийн мариа багасах
  • Баасаар цус гарах
  • Халуурах

Хэзээ эмчид хандах вэ?

Хүүхэд өдөрт 3 буюу түүнээс дээш удаа баах, хоолонд дургүй болох, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.

Шалтгаан

  • Нян /E.Coli. H.Jejuni, Шигеллы/
  • Вирус /Зонхилон ротовирус/
  • Эгэл биетэн
  • Бохир гараар хооллох
  • Ээж гэдэс гүйлгэх төрлийн зүйл хэрэглэх (хар чавга, гэдэс цэвэрлэх цай гм)
  • Хоолны хордлого

Оношлогоо

  • Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг
  • Өтгөний шинжилгээ
  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ
  • Биопси

Эмчилгээ

  • Эмийн эмчилгээ
  • Шингэн алдалтыг зогсоох
  • Хоол эмчилгээ

Хүндрэл

Шингэн алдалтыг эмчид хандалгүй удсанаар хүүхэд шингэний дутагдалд орох улмаар унтаарах шоконд орох зэрэг хүндрэлтэй тул заавал эмчид хандах хэрэгтэй.

Б.Ачбадрахын дээлийг ОУОХ-ны музейд байршуулжээ
Б.Ачбадрахын дээлийг ОУОХ-ны музейд байршуулжээ
 
Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.