Оросын цэргүүд Украинд нэвтэрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын цэргүүд Украинд нэвтэрлээ

/2022.02.22/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн дэмжлэгтэй бүс нутгуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурснаас хойш хэдхэн цагийн дараа Кремлийн зүгээс зүүн Украины салан тусгаарлагчдын хяналтад байгаа хэсгүүдэд цэргээ оруулах тушаал өглөө.

Барууны удирдагчдын хэдэн долоо хоногийн турш анхааруулж байсан Оросын цэргүүдийн хөдөлгөөн нь Украин руу довтлох ажиллагааны эхлэл болсон эсэх нь тодорхойгүй байна. Гэвч АНУ болон барууны олон албан тушаалтнууд даваа гарагийн энэ алхам нь тус улсыг чиглэсэн томоохон цэргийн ажиллагааны нээлт болж болзошгүйг анхааруулав.

В.Путин "Украин улс хэзээ ч өөрийн гэсэн төрт ёсны уламжлалтай байгаагүй" гэж тэр хэлээд тус улсын зүүн хэсгийг "эртний Оросын газар нутаг" гэжээ.
Путины гарын үсэг зурсан зарлигууд нь Украины зүүн хэсэгт орших Донбасс муж дахь Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс хоёр салан тусгаарласан нутаг дэвсгэрийг Москва албан ёсоор хүлээн зөвшөөрснөө илэрхийлжээ. Зарлигууд нь тэднийг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрч, Оросын цэргүүдтэй аюулгүй байдлыг нь баталгаажуулсан. Зарлигт Оросын энхийг сахиулах хүчнийг бүс нутгуудад байрлуулна гэж заасан байна.

Эх сурвалж: CNN

iPhone 14 аль хэдийн үйлдвэрлэлийн шатандаа оржээ
iPhone 14 аль хэдийн үйлдвэрлэлийн шатандаа оржээ
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.