/2022.02.18/ Тагнуулын ерөнхий газраас иргэн Ч.Мөнхбаяртай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.
Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч н.Өгөөмөр:
-МУ-ын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж хамтран ажилладаг нөхцөл байдал тогтоогдсон тул энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр хойшлуулшгүйгээр баривчилж, хууль бус ажиллагааг нь таслан зогсоосон. Одоо мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тэрбээр гадаадын тусгай байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсан бөгөөд өчигдөр үйлдэл дээрээ баривчлагдсан. Түүний гэрт нэгжлэг хийх явцад зохих хэмжээний валют, баримт зэрэг илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна гэв.