/2022.02.15/ Өчигдөр буюу энэ сарын 14-ны цагдаагийн байгууллага автомашин хулгайлсан хоёр хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд суманд дэлгүүрийн гадна асаалттай орхисон иргэн “Ц”-ын "Тоёота Кровн" маркийн автомашиныг хулгайлсан хэрэг өчигдөр гарсан байна. Хэргийг шалгахад тус суманд оршин суух 27 настай, эрэгтэй “Д” гэгч нь согтуурсан үедээ хулгайлан жолоодож яваад "Тоёота Спасио" маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргасан байжээ.
Түүнчлэн энэ сарын 14-ны өдрийн 03:00 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгэн баарны гадна зогсоолоос "Хонда Пит" маркийн автомашин хулгайд алдагдсаныг 30 настай, эрэгтэй, иргэн “Д” гэгч нь үйлдсэн болохыг илрүүлжээ.
Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.