Эсэргүүцлийн жагсаалын улмаас онцгой байдлын хуулийг идэвхжүүлэхээр шийджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эсэргүүцлийн жагсаалын улмаас онцгой байдлын хуулийг идэвхжүүлэхээр шийджээ

A person waves a Canadian flag in front of banners in support of truckers, as truckers and supporters continue to protest the coronavirus disease (COVID-19) vaccine mandates, in Ottawa, Ontario, Canada, February 14, 2022. REUTERS/Lars Hagberg

/2022.02.15/: Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо тус улсад болсон эсэргүүцлийн жагсаалтай холбоотой нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд онц байдлын хуулийг ашиглана гэж мэдэгдэв.

"Засгийн газрын танхимтай хэлэлцсэний дараа, бүх муж, нутаг дэвсгэрийн захиргааны удирдлагуудтай зөвлөлдөж, сөрөг хүчний удирдагчидтай ярилцсаны үндсэн дээр холбооны засгийн газар бүслэлт, эзлэн түрэмгийлэлтэй тэмцэх муж, нутаг дэвсгэрийн чадавхийг сайжруулахын тулд онцгой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх болно" гэж хэвлэлийн бага хурал Трюдо хэлэв.

Canada's Prime Minister Justin Trudeau listens to a question from a reporter at a news conference as truckers and their supporters continue to protest against coronavirus disease (COVID-19) vaccine mandates, in Ottawa, Ontario, Canada, February 11, 2022. REUTERS/Patrick Doyle/File Photo

Ийм дэглэмийн үр нөлөө түр зуурынх байна гэж тэр тэмдэглэв. Онц байдлын тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагад нэмэлт эрх олгогдох ба үүнд торгууль тавих, баривчлах, бусад арга хэмжээ авах зэрэг багтана гэж Ерөнхий сайд дурдлаа.

Трюдо эсэргүүцлийн жагсаалтай тэмцэх нэмэлт эрх мэдлийг засгийн газарт өгөхийн тулд урьд өмнө хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй онцгой байдлын тухай хуулийг ашиглах бодолтой байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлж байжээ.

Канад улсад нэгдүгээр сарын сүүлээс хойш ачааны машины жолооч нарын санаачилсан коронавирусын хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал хийж байгаа билээ. Нөхцөл байдал ихээр хурцадсан тул Трюдо аюулгүй байдлын үүднээс оршин суугаа газраа сольсон бол Оттава хотын дарга Жим Ватсон онц байдал зарлав.

Эх сурвалж: Ройтерс

609 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа
609 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.