Удаа дараа хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдийг баривчилжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Удаа дараа хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдийг баривчилжээ

/2022.02.15/ Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 давхар объектод энэ сарын 13-ны өдөр 17 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан этгээдийг илрүүлсэн байна. Уг хэрэгт 34 настай, эрэгтэй “Г” гэгчийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Холбогдогч “Г” нь урьд өмнө нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж Зөрчлийн тухай хуулиар 3 удаа торгох шийтгэл оногдуулж байсан байна. Түүнчлэн мөрийтэй тоглож байсан иргэдийн дунд залилах гэмт хэрэг үйлдэн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг мөн илрүүлсэн аж.

Тиймээс иргэд орон сууц болон ажлын байраа бусдад түрээслүүлэхдээ таны объектод хууль бус үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавьж, ажиллаж, амьдарч буй орчинд тань сэжигтэй зүйл ажиглагдвал цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.

Иргэдээс БШУ-ны сайдад 1052 и-мэйл иржээ
Иргэдээс БШУ-ны сайдад 1052 и-мэйл иржээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.