Сар бүрийн 1-ний өдөр архи, согтууруулах ундаа зарахыг ЗӨВШӨӨРЛӨӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сар бүрийн 1-ний өдөр архи, согтууруулах ундаа зарахыг ЗӨВШӨӨРЛӨӨ

/2022.02.15/ Сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох тухай Нийслэлийн засаг даргын захирамж гарчээ.

Ингэснээр ресторан, баар, кафе өглөөний 05:00 цаг хүртэл, зориулалтын байртай дэлгүүр, хоолны газрууд 24 цагаар ажиллах боломжтой болж байгаа аж.

Доорх захирамжид "нийслэлийн нутаг дэвсгэрт сар бүрийн 1-ний өдрийн 00:00 цагаас 2-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан үйл ажиллагаандаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9,2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллахыг ААН, байгууллага, иргэдэд үүрэг болгосугай" гэжээ.

Украины хямралаас болж Уолл Стрийт дээр хувьцааны үнэ уналаа
Украины хямралаас болж Уолл Стрийт дээр хувьцааны үнэ уналаа
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.