Өнгөрсөн жил 19.1 тэрбум төгрөгөөр амны ариун цэврээ сахижээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн жил 19.1 тэрбум төгрөгөөр амны ариун цэврээ сахижээ

- Монголчуудын хэрэглээний талаарх сонирхолтой статистик -

/2022.02.15/ Монгол Улсын гаалиар орж ирдэг бүтээгдэхүүний тоон мэдээллийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Амны хөндийн ариун цэврээ сахихын тулд шүдний оо, ам зайлагч, шүд чигчлэх мяндсан утас зэргийг хэрэглэдэг. Эдгээр нь манай улсад БНХАУ, БНСУ, АНУ, Индонез зэрэг 30 улс орноос импортоор орж ирдэг байна.

2021 онд бүх төрлийн шүдний оо, хиймэл шүд бэхжүүлэх нунтаг, шүдний мяндсан чигчлүүрийн төрлийн бүтээгдэхүүн, ам зайлагчийн төрлийн бүтээгдэхүүнийг 6.7 сая ам.доллараар импортолжээ. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 19.1 тэрбум болно.

Шүдний ооны тэмдэглээгээний талаар

Шүдний ооны доод талд ХАР, УЛААН, НОГООН, ХӨХ өнгийн дөрвөлжин тэмдэглэгээ бий. Тэр тэмдэглэгээ нь шүдний ооны орц найрлагын талаарх мэдээллийг агуулж байдаг юм. Хэрвээ:

  • ХАР өнгөтэй бол: Цэвэр химийн аргаар гаргаж авсан түүхий эдээр үйлдвэрлэсэн
  • УЛААН өнгөтэй бол: Байгалийн гаралтай түүхий эд болон химийн аргаар гаргаж авсан бодисын холимог
  • ХӨХ өнгөтэй бол: Байгалийн болон эмийн аргаар гаргаж авсан эмчилгээний зориулалттай оо
  • НОГООН өнгөтэй бол: Байгалийн гаралтай түүхий эдээс гаргаж авсан найрлагатай байдаг байна.
ЭМЧ: Сүрьеэ өвчний талаар
ЭМЧ: Сүрьеэ өвчний талаар
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.