Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкийг дампууруулахгүй, татан буулгахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкийг дампууруулахгүй, татан буулгахгүй

/2022.02.14/ Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан билээ. Үүнтэй холбоотойгоор МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж байна.

Тэрбээр,

-Хил холболтын цэгүүдийг тохиролцсонд сэтгэл хангалуун байна. Энэ бол Оюутолгой төслийг эхлүүлсэнтэй дүйцэхүйц чухал үйл явдал болсон.

Мөн МУ-ын Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж авч үзэж байна. Цаашид тус банкийг дампууруулахгүй, татан буулгахгүй. Шаардлагатай тохиолдолд зарим үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар зарж Хөгжлийн банкийг хохиролгүй болгоно.

Мөн чанаргүй зээлдэгчдийн өрийг Засгийн газраас төлөхгүй гэдгийг анхааруулж байна. Эдгээр нөхдүүдэд Засгийн газрын зүгээс хатуу хариуцлага тооцох болно. Тус банкнаас зээл авсан хэсэг бүлэг хүмүүсийн зээлийн асуудлыг эрүүгийн хуулийн түвшинд авч үзэж шийдвэрлэх ёстой.

Цаашид Хөгжлийн банкийг илүү эгзим, мега төслүүдийг санхүүжүүлдэг болгох хэрэгтэй байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.