“Crush Landing on You” цувралын хосууд гэрлэх болсноо зарлалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Crush Landing on You” цувралын хосууд гэрлэх болсноо зарлалаа

/2022.02.11/ "Crush Landing on You" цувралаас төрсөн хосууд болох Хюн Бин, Сон Е Жин нар гэрлэх болсноо өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр зарлалаа.

Сон Е Жин өөрийн инстаграм хуудаснаа хуримын даашинз барьсан зургийн хамт, "Би үлдсэн амьдралаа хамт өнгөрүүлэх нэгнийг оллоо. Тийм ээ... энэ бол тэр" гэсэн тайлбартай нийтэлжээ.

Мөн тэрбээр, "түүнтэй хамт байхад дулаахан, аюулгүй мэдрэмж төрдөг" хэмээн нэмж бичжээ. Е Жин инстаграм хуудасны энэхүү нийтлэлийг оруулсны дараагаар түүний агентлаг болох "MS Team Entertainment" хосуудыг хуримаа хийх болсон талаар мэдээлсэн байна.

Хосууд болзож эхэлсэн гэдгээ өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нд албан ёсоор зарлаж байсан билээ.

Эх сурвалж: teenvogue

Буруу тээвэрлэсэн байж болзошгүй 400 тонн тахианы махыг гаалийн хяналтад авсан
Буруу тээвэрлэсэн байж болзошгүй 400 тонн тахианы махыг гаалийн хяналтад авсан
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.