/2022.02.09/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр:
-Сүүлийн хоёр жил тэтгэврийн нэмэгдэл хийгдээгүй. Тиймээс тулгамдаж буй эрсдэлтэй асуудлуудтай уялдуулан тэтгэврийн нэмэгдлийг хийсэн. Гэхдээ үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эргэн харах шаардлага үүсч байна.
Энэ жил тэтгэвэр нэмсэнтэй холбоотойгоор бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалт дээр хэмнэлт хийхээр төсөвтөө тодотгол хийж байгаа. Энэ нь ирэх жилийн төсөвт нэмэгдэж орж ирнэ гэсэн үг. Хойтон жил төсөв дээр нэлээд ачаалал бий болно.
ХНХЯ-наас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой асуудлуудыг судална. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь тэтгэврийн хэмжээнээс доогуур байж болохгүй нь ойлгомжтой асуудал. Үүнийг судалж байж шийдэх ёстой. Энэ бол цаг хугацааны л асуудал" гэв.