Хөгжлийн банкнаас зээлсэн 520 тэрбум төгрөгийг ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАСАН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн банкнаас зээлсэн 520 тэрбум төгрөгийг ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАСАН

/2022.02.09/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Хууль зүйн яамны дэд сайд Б.Солонгоо:

- Хөгжлийн банкнтай холбоотой зарим асуудалтай холбоотой мэдээлэл сонслоо. Нийт 28 зээлдэгчийн нэг ихнаяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 14 зээлдэгчтэй холбоотой асуудлыг шалгаж байна. Үүнээс 10 нь АТГ, 3 нь эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байна.

Шүүхийн шатанд нэхэмжлэл гаргаад асуудал шийдэгдэхэд маш их хугацаа алдаж байгаа талаар Хөгжлийн банкны талаас дурдсан. Хамгийн ихдээ 69 сарын хугацаа зарцуулсан асуудал ч байна. Чанаргүй зээлтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгээ өгч байна. Нэгдүгээр сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэл 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна.

Нийт 20 зээлдэгч 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэх асуудал байна. Тус банкнаас зээл авсан 52 нэгжийн мэдээллийг АТГ руу шилжүүлсэн. Одоогийн байдлаар тус байгууллагуудыг шалгаж байгаа, одоогоор мэдээлэл өгөх боломжгүй.

Хөгжлийн банкнаас зээл авсан ААН бүр зээлийн зөрчил үүсгээгүй. Нийт 3 ихнаяд орчмын зээлийн багц байгаа. Үүнээс 55 орчим хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон зээл байгаа юм. Зээл нь тодорхой зориулалт, төсөл хэрэгжүүлэх гэж авсан зээл байгаа. Зээлийн график зөрчигдсөн ч гэсэн үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа компани байгаа. Огт барьцаа хөрөнгөгүй олгосон зээл байхгүй.

Манай улсын сурагчид дөрөвдүгээр сард PISA судалгаанд хамрагдана
Манай улсын сурагчид дөрөвдүгээр сард PISA судалгаанд хамрагдана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.