МИНИЙ ТУРШЛАГА №13: Нэмэлт тун хийлгэсэн бол ковид тусахгүй байсан ч юм билүү
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИНИЙ ТУРШЛАГА №13: Нэмэлт тун хийлгэсэн бол ковид тусахгүй байсан ч юм билүү

Өрхийн эмнэлгээс өгсөн эм. Үүн дээр витамин С, витамин D байсан.

/2022.02.08/ Ковид дэлхий дахинаа дэгдээд хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Хоёрдугаар сарын 7-ны байдлаар манай улсад нийт 860 мянган иргэн тус халдварыг туссан байна.

Миний хувьд өдийг хүртэл өвдөөгүй байсан үе. Хавь ойрын хүмүүс эерэг гарч, гар утсанд ойрын хавьтал болсон талаар мэдэгдэл улайстал ирж билээ. Сүүлдээ өөрөө ч тэрийгээ тоохоо больж, байдаг л нэг зүйл мэт хүлээж авдаг болсон байв.

Олон нийтийн газраар аль болох орохгүй байхыг эрмэлздэг ч, хийдэг ажил маань нэг дор 70-80-уулаа хамт байрладаг.

Нэгдүгээр сарын 31-нд гэртээ харих зам хүнд байлаа. Халуурчихсан дээрээс нь яс янгинаад. Үдшийн 22 цаг өнгөрч байхад зам дагуу нээлттэй эмийн сан олсонгүй. Гэртээ ирээд байсан өвчин намдаах эмээ уугаад маргааш болохыг хүлээлээ.

Хоёрдугаар сарын 1-нд шинжилгээ авах цэгт арайхийн очоод, шинжилгээгээ өгөв. Битүүний өдөр гэхэд эмч сувилагч нар борви бохисгүй ажиллах юм. Шинжилгээний хариу орой 23 цагт гарч, ЭЕРЭГ гарсан байв.

БИЕИЙН БАЙДАЛ: Бие зарсхийгээд, ус ч уух тэнхэлгүй, 40 хэм хүртэл халуурч, босоход яс янгинаж байв. Энэ байдал хоёр хоног үргэлжилж, гурав дахь хоногоос тэнхэл орсон. Амтлах, үнэрлэх мэдрэмж хэвийн байсан. Өнөөдрийн байдлаар хоолой бага зэрэг зовиуртай байгаа.

ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДСАН БАЙДАЛ: Гуравдугаар тунгаа өнгөрсөн оны есдүгээр сард хийлгэсэн. Түүнээс хойш дөрвөн сар өнгөрсөн, дөрөвдүгээр тунгаа хийлгэх хугацаа хэдийнээ болчихсон байв. Гэвч дөрөвдүгээр тунгаа хийлгэх бодолгүй байсан тул хийлгээгүй.

Ар гэрийнхэн маань вакцины нэмэлт тунгаа хийлгэсэн. Долоо хоног өнгөрөхөд миний тээсэн халдварыг аваагүй байгаа бололтой. Түргэвчилсэн шинжилгээ өгөхөд сөрөг зааж байгаа юм.

Энэ нөхцөлд, миний туршлагаас харвал ЭМЯ-наас өгөөд байгаа "Вакцин хийлгэснээс хойш 3 сар өнгөрсөн бол дараагийн тунг нь хийлгэх ёстой" гэсэн мэдээллийг дагадаг л байж. Хэрвээ тэгсэн бол ковид тусахгүй ч байсан юм бил үү гэх бодол төрсөн.

Эрүүл мэндийн 14 төрлийн тусламж, үйлчилгээг цахимжуулжээ
Эрүүл мэндийн 14 төрлийн тусламж, үйлчилгээг цахимжуулжээ
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.